Mongol Made

Импортыг орлох үндэсний бүтээгдэхүүнийг монгол эрдэмтэн судлаачдын судалгаан дээр суурилан бүтээнэ.

  • info@mongolmade.mn
  • (+976) 7724 0101
  • "Mongol Made" үйлдвэр, Алтан тэвшийн гудамж 82, Баянзүрх дүүргийн 13-р хороо, Улаанбаатар хот, Монгол Улс

“Mongol Made”: 2022 онд дотоодын савангийн хэрэглээний 50 хувийг хангана

“Mongol Made”: 2022 онд дотоодын савангийн хэрэглээний 50 хувийг хангана

“Mongol Made” төсөл нь гоо сайхан, ариун цэврийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл хөгжүүлж, мянган эмэгтэйг ажлын байртай болгох зорилт тавиад буй. Тус нэгдэл нэгдэл Б.Пунсалмаа, Б.Солонго гэсэн 2 үүсгэн байгуулагчтайгаар 2021 оны гуравдугаар сард албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм.

Тэгвэл төслийн санаачлагчдын нэг Б.Пунсалмаа энэ жил “Сард нэг саван” уриалга, санаачилга гаргаж байгаа талаараа бичсэн байна. Тухайлбал нэг монгол өрх сард нэг л “Mongol Made”-ийн саван авахад мянган эмэгтэй ажлын байртай болох боломжтой гэжээ.

Б.Пунсалмаа өөрийн нүүр хуудастаа “Нэг өрх сард нэг саван худалдан авахад л Монголын мянган эмэгтэй ажилтай, орлоготой байх дүүрэн боломж бидний өмнө нээгдэнэ.

2022 он бидний хувьд дотоодын савангийн хэрэгцээний 50 хувийг үйлдвэрлэх зорилгодоо хүрэх их ажлын жил байх болно.

Өнөөдрийн байдлаар сард 100 мянган хатуу саван гар аргаар үйлдвэрлэх хүчин чадалтайгаар үйл ажиллагаа явуулж буй "Mongol Made” нэгдэл тун удахгүй автомат үйлдвэрээ ашиглалтад оруулж 300 мянган хатуу саван сард үйлдвэрлэх мастер төлөвлөгөөгөө гаргаад байна” гэж бичжээ.


Эх сурвалж:

eguur.mn

Холбоос:

https://eguur.mn/282416/