Mongol Made

Импортыг орлох үндэсний бүтээгдэхүүнийг монгол эрдэмтэн судлаачдын судалгаан дээр суурилан бүтээнэ.

  • info@mongolmade.mn
  • (+976) 7724 0101
  • "Mongol Made" үйлдвэр, Алтан тэвшийн гудамж 82, Баянзүрх дүүргийн 13-р хороо, Улаанбаатар хот, Монгол Улс

Саван үйлдвэрлэлийн салбар шинэчлэгдсэн 2021 он

Саван үйлдвэрлэлийн салбар шинэчлэгдсэн 2021 он

Мянган эмэгтэйг ажлын байраар хангаж, Монголын савангийн хэрэгцээний 50 хувийг дотооддоо үйлдвэрлэхээр гараанаас гарсан “Mongol Made” төсөл 2021 онд хийж бүтээсэн ажлуудаа тоймлон тайлагнаж байна.

2021 оны гуравдугаар сар

Mongol Made нэгдэл Б.Пунсалмаа, Б.Солонго гэсэн 2 үүсгэн байгуулагчтайгаар 2021 оны 3-р сарын 10-ны өдөр албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлэв.


2021 оны дөрөвдүгээр сар

Биологи, хими, оюуны өмч, инновацийн чиглэлээр мэргэшсэн 5 эрдэмтнээс бүрдэх ЭРДЭМТДИЙН ЗӨВЛӨХ БАГийг дэргэдээ байгуулав.


2021 оны тавдугаар сар

Францын Messieurs агентлагтай сав баглаа боодлын дизайн дээр хамтран ажиллах гэрээ үзэглэв.


2021 оны зургаадугаар сар

Ямааны тостой хүүхдийн савангаар үйлдвэрлэлээ эхлүүлэв.


2021 оны долдугаар сар

Дархан-Уул аймгийн Хонгор суманд салбараа нээж, хусны нүүрстэй савангийн үйлдвэрлэлийг эхлүүлэв.


2021 оны наймдугаар сар

Монгол Улсын Хөдөө Аж Ахуйн Их Сургуультай бүтээгдэхүүн хөгжүүлэлт, судалгаа шинжилгээ, хүний нөөцийн бүрдүүлэлтийн чиглэлд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав.


2021 оны есдүгээр сар

Гарааны 10 бүтээгдэхүүнээ харилцагчдын гарт хүргэж, супермаркетуудаар бүтээгдэхүүнүүдээ худалдаалж эхлэв.


021 оны аравдугаар сар

Монголд анх удаа НОГООН ОФФИС хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэв.


2021 оны арван нэгдүгээр сар

Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд салбараа нээв.


2021 оны арван хоёрдугаар сар

Жижиг дунд үйлдвэрлэгчдийг нэгтгэсэн “Ulaanbaatar Christmas Market 2021”-ийг РЦНК, UB Art Festival-тай хамтран зохион байгуулав.


Бүтээгдэхүүн Хөгжүүлэлт Эрхэлсэн захирал Б.Сарантуяа “Оны шилдэг эрдэмтэн”-ээр нэрлэгдэв.



Эх сурвалж:

eagle.mn

Холбоос:

http://eagle.mn/r/95967