Mongol Made

Импортыг орлох үндэсний бүтээгдэхүүнийг монгол эрдэмтэн судлаачдын судалгаан дээр суурилан бүтээнэ.

  • info@mongolmade.mn
  • (+976) 7724 0101
  • "Mongol Made" үйлдвэр, Алтан тэвшийн гудамж 82, Баянзүрх дүүргийн 13-р хороо, Улаанбаатар хот, Монгол Улс

“MONGOL MADE” саванг францууд “хувцаслана”

“MONGOL MADE” саванг францууд “хувцаслана”

1000 эмэгтэйг ажлын байраар хангаж, дотоодын савангийн хэрэгцээний 50 хувийг хангах зорилготой “MONGOL MADE” төслийн хамт олон 2021 оны 4-р сарын 8-ны өдөр Монголын бизнесийн салбарт тодоор тэмдэглэгдэн үлдэх нэгэн түүх бүтээсэн нь дэлхийн шилдэг брэндүүдийн дизайн, архитектурыг хариуцан ажилладаг Парисын “MESSIEURS” агентлагтай гэрээ үзэглэж,“MONGOL MADE” брэндийн сав, баглаа боодлыг тэдэнд даатгасан явдал байлаа. 

Chanel, Dior, Valentino, Hennessy зэрэг дэлхийд нэр алдар нь түгсэн шилдэг брэндүүдийн дизайныг хариуцан ажилладаг “MESSIEURS” агентлаг Монгол Улсаас анх удаа хамтран ажиллах түншээ сонгохдоо “MONGOL MADE” төслийн нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагыг онцгойлон авч үзсэн гэдгээ илэрхийллээ. 

Монгол орны 21 аймаг, 9 дүүрэгт 10 хүнтэй 100 цех байгуулах замаар 1000 ажлын байр бий болгож, импортын саванд эзлэгдсэн дотоодын зах зээлд Монгол бүтээгдэхүүний эзлэх жинг нэмэгдүүлэх “MONGOL MADE” төсөл эхний ээлжинд 10 нэр төрлийн бүтээгдэхүүнийг харилцагчдын гар дээр хүргэхээр ажиллаж байна. 

Импортын саванд эзлэгдсэн дотоодын зах зээлийн 50 хувийг эзэлсэн даруйдаа, дэлхийн органик гоо сайхны зах зээлд хүч үзэхээр төлөвлөж буй “MONGOL MADE” брэнд дэлхийн дайд өрсөлдөхдөө дэлхийн шилдэгүүдтэй хүч хавсрах нь зөв гэж шийдсэний үндсэн дээр энэхүү гэрээг үзэглэжээ. 



Эх сурвалж:

eagle.mn

Холбоос:

http://eagle.mn/r/85754